Х.Ганбаатар: ААН-үүдийг шалгах шалгалтаа зогсоогооч

Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Мэргэжлийн хяналтын 3200 байцаагч аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин ажилладаг. Тэднийг нэг хэсэг ажиллуулахгүй байх саналыг тавьж байна. Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, ААН-үүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд ААН-дэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн ААН байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөр нахальный юм билээ. Ажлын байран дах бэлгийн хүчирхийллийн талаар асуухаар их бухимдаж байсан. Сэтгүүлч зөв л асуулт асуусан. Хаа сайгүй дарга нар доод албан тушаалын эмэгтэйчүүдийг дарамталж, Талибанууд шиг аашилж байгаа. Үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг энэ хүн бас л тэдний нэг байх магадлалтай.
Энэ нөхөр нахaльный юм билээ. Ажлын байран дах бэлгийн хүчирхийллийн талаар асуухаар их бухимдаж байсан. Сэтгүүлч зөв л асуулт асуусан. Хаа сайгүй дарга нар доод aлбан тушaaлын эмэгтэйчүүдийг дарамтaлж, Талибанууд шиг аашилж байгаа. Үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг энэ хүн бас л тэдний нэг байх магадлалтай.