“Арбидол”-ыг эмчилгээнээс хассан нь нийлүүлэгчдийг 10 тэрбумын алдагдалд орууллаа

Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
Энэ үеэр эмийн холбооноос: Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Энэ эргэж буцсан шийдвэр эм ханган нийлүүлэгчдийг ихээхэн алдагдалд орууллаа. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Импортын эм Замын-Үүдэд ихээхэн саатаж байна. Тээврийн зардал 3-5 дахин өссөн. Ковидийн нөхцөл байдлыг харгалзан эм ханган нийлүүлэгчдэд хүүгүй зээл өгөөч гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.