Нийгмийн
УЕП-оос 222 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 143 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.
Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 370 даалгавар бичгээр өгсөн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1873 хэрэгт хяналт тавьж, 222 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Прокурорын Ерөнхий газар










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.