НИЙГЭМ
ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааныг есдүгээр сарын 22-нд товложээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан есдүгээр сарын 22-нд хийхээр товлогджээ.
Нэр бүхий иргэд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.
Энэ дагуу үүсгэгдсэн маргааныг хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товлоод буй аж.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.