Нийгмийн
ЭЕРЭГ: Ажлын цаг үл харгалзан эм хүргэж буй эмч, жолооч хоёр

Коронавирусийн цар тахал нийслэл, орон нутагт адилхан эрчимтэй тархаж байна. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2500-3000-ийн хооронд байгаа юм. Эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, иргэд гэрээр өөрсдийгөө эмчилж эхэлсэн.
Ийм цаг үед Дорнод аймгийн эмч, түргэний жолооч иргэдэд эмийг нь цаг алдалгүй хүргэж үйлчилж буй эерэг мэдээлэл байна.
Цахим орчинд “ажлын цаг дууссан ч сумын эмч жолооч хоёр битүү хамгаалалтын хувцастай шавар устай энхэл донхол замаар хатуу пургон машинтай өглөөнөөс орой болтол 100 гаран хүний эм тариа эмчилгээг хүргэж өгч үзлэг хийж явна. Хамгийн холдоо 60 км алсад гэртээ байгаа хүнд хүрч үйлчилнэ баатрууд” хэмээжээ.

У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.