Нийгмийн
Авлигын хэргээр шалгуулж буй Ц.Ганхүүг ажлаас чөлөөлжээ

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж эхэлсэн.
Түүнийг барьж хориогүй ч гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хурааж авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл өндөөрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын хуралдааны дараа энэхүү шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлэх бололтой.
Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг нэгэн.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.