УЛС ТӨР

Соёлын яамны ТНБД-аар С.Оюунбилэгийг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ.

Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд саяхан Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилоод буй.

Тиймээс түүний оронд улс төр судлалын доктор С.Оюунбилэг ийнхүү очиж байна.

БОЛОВСРОЛ-:

Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

ХУВИЙН ХЭВШИЛ

2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч

2005-2007:

“Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер

2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал

2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч

2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал

2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
del
del

төрийн албаны тэнцэхгүй новш байна

Зочин
Зочин

Ээ хөөрхий энэ нэг амьтан чинь төрд алба хашиж үзээгүй намын шахаа байна

Холбоотой мэдээ

Back to top button