Нийгмийн
Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно

Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж буй.
Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.Энэ өдрүүдэд манай яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахад эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.
Жишээ нь Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид маань эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэх аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.