Нийгмийн
ХОМ: Ц.Идэрбат 22 саяын орлоготой ч 266 саяын үл хөдлөх хөрөнгөтэй

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн.
Тэгвэл нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ сайтдаа байршуулжээ. Нэр дэвшигчдийн ХОМ-ийг танилцуулж байна.
Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбатын жилийн орлого 22 сая, гэр бүлийн жилийн орлогоо 40 сая. 24 саяын машинтай. 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 80 саяар үнэлэгдэх малтай. Түүнчлэн 15 сая төгрөгийн хадгаламжтай, 104 саяын зээлтэй аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.