Нийгмийн
Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулж С.Жавхлан дуу бүтээжээ

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан МУГЖ, дуучин С.Жавхлан дуу бүтээжээ. С.Жавхлан энэ сарын хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Соёлын өвийг хамгаалж, мартагдсан зүйлсийг сэргээх зорилгоор уг дууг хийж байгаа” тухайгаа дурдсан юм.
Уг дууны нэрийг “Уулын хүү” гэх бөгөөд уул ус, амьтай бүхэнд элэгтэй хандаж байсан түүний сэтгэл зүтгэлийг дурсан санажээ.
2015 онд зуурдаар нас барсан Т.Лхагвасүмбэрэл нь Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд алт олборлодог компаниудын ажиллагааг зогсоох, нутгийнхаа ирвэсийг хамгаалахын төлөө зүтгэж байсан аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.