
“Ковид-19”-ийн цар тахал хяналтаас гарч утгаа алдлаа. Дарга нарын “ковидимз” ч мөн ялгаагүй. Байгаа оноогүй, нүдээ олоогүй шийдвэр, тушаалууд “ковид-19”-өөс илүү халтай байна. Үр дүнг нь иргэд илүү хатуугаар амсах болов.
Салбарын сайдын гаргасан шударга бус, ганцхан хувийн хэвшилд давуу эрх олгосон шийдвэр олныг бухимдууллаа.
Тодруулбал, гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинжилгээг ХӨСҮТ-ээс гадна зөвхөн Интермед эмнэлгийн лабораторид өгөх тушаал гаргажээ.
Сайд С.Энхболдын энэхүү шийдвэр өрсөлдөөний тухай хуулийг шууд зөрчиж, хувийн өмчийн нэг аж ахуй эрхлэгчийн нэрийг зааж шийдвэр гаргаж байгаа нь илтэд давуу байдал олгож буй явдал мөн.
Өөрөөр хэлбэл гадаад руу эмчилгээнд бас сурахаар явагчид дотоодын олон өвчтөнүүдтэйгээ цуг оочерлож, дугаарлаж байгаад өндөр төлбөртэйгээр заавал дээрх хоёр эмнэлэгт өгч таарах нь.
Эрхэм сайдтан чухам ямар эрх ашгийн үүднээс зөвхөн Интермед эмнэлгийн нэрийг олны дундаас ийн цохож заах болов гэдэг нь хачирхалтай. 60 мянган төгрөгөөр оочер дараалалгүй хурдан шуурхай PCR шинжилгээ авч буй өчнөөн хувийн лабораториуд бий. Гэтэл өдөрт 500 хүний лимиттэй ХӨСҮТ-д үүрээр дуугаарлаж алалцаж, бас 98 мянган төгрөгийн өндөр өртөгөөр Интермедэд заавал PCR өгвөл хүчинтэй юм гэнэ.
Сайдын “ковидизм” аймаар байна. Цар тахалд бас эдийн засагт дарлуулж байгаа ард иргэдээ ядаж халтай шийдвэрээр залхаан цээрлүүлмээргүй байхсан. Иймэрхүү халтай, хаалттай шийдвэрээс чинь болж шинжилгээ өгч чадахгүй, өгөөд эерэг гарсан ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй гэртээ үхэх сэхэхээ үзэж суугаа иргэд олон байна. Жаахан ч атугай хүнлэг, мэдрэмжтэй байя.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Covid өвчнийг маш хурдан гадагш нь зөөж дуусгах гэсэн монгол мэдэлтэн аргаар л тийм тушаал шийдвэр гаргасан байна
Emnelwg vzvvlj haruulahad hechvv bolson bna arga hemjee awaachee
Peeh! Said aa, aria bishu! Olon ulsiin standardtai zundu l emneleg baigashde! Ene bol huuli bus tushaal bna. Shuud gants emnelegt davuu tal gargj ugch bnshde. Eniig huleen zuvshuruhgue!!!