Нийгмийн

А.Отгонбаатар: Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж болохгүй юу

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг АТГ-аас зарласан. Тэгвэл Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын орлого өсөж, үнэтэй байр, машинтай болсон нь ХОМ-ээр нь ил болов.

Тэгвэл энэ талаар А.Отгонбаатар өөрийн цахим хуудаснаа “2013 онд дарга нарыг шүүж "Манайд хоноё” гэж нэвтрүүлэг хийж тэмцэж явахад гэр хороололд байдаг ядуу юм төрд орж баян болох гээд байна. Чи гэрээ засаад төрөө засаарай гэж доромжилж байлаа. Одоо 2021 он буюу найман жилийн дараа энэ муу их баян болжээ гээд доромжлоод  байж байна.

Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү. Би төрд ажиллаж, төсвөөс хулгай хийгээгүй. Бусдын адил шударга амьдарч явна. Би танд ямар гэм хийсэн вэ. Өнөө орой лайваар уулзая. Үнэнийг та мэдэх болно” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Отгонбаатар ч харин шудрага залуу юм байналээ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button