ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигч О.Дашбалбарын хүү Д.Гангабаатар гэж хэн бэ
Өчигдөр /2021.09.20/ УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүнд нэр дэвшүүлэх эрхмийг хэлэлцсэн. Улмаар Д.Гангабаатарыг нэр дэвшүүлэхээр тохирчээ.
Процессын дагуу Д.Гангабаатарыг УИХ-д танилцуулж, ҮХЦ-ийн гишүүнээр томилох юм. УДШ-ээс нэр дэвшигчдийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан юм. Үүгээр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нарын таван хүн нэрээ өгөөд байсан билээ.
Д.Гангабаатар нь яруу найрагч О.Дашбалбарын хүү бөгөөд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав нь өөр хүүхэнтэй самуураад энэ хэдийгээ нилээдгүй зовоож байсан байх аа