Нийгмийн

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ. Мөн 2021 оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ихэнх нь 1960-1980-аад оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлага байдаг ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байдаг гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа. 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. Хоёр байранд хараахан халаалт өгөөгүй байгаа. Есдүгээр сарын 28-н гэхэд өгнө” гэлээ.

Мөн хотын захын алслагдан гэр хорооллын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хийн түлшинд холбох ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 16 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд холбох ажлыг хийгээд байгаа гэнэ.

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг шалгалт хийхэд таван цэцэрлэг, зургаан сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгажээ.

Өвөлжилтийн  бэлтгэл хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар, нийслэлийн есөн  дүүргийн ТҮК-иуд нийт 4000 тонн гаруй давс, мөн тооны бодис нөөцөд бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар 500 тонн гаруй  давс,  1766.7 тонн бодисын нөөцтэй байна. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button