Нийгмийн

БЗД: Бидний гол зорилго иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллуулж амьдруулах

Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дүүргийн “Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв” өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлуудын талаар тэргүүлэгчидтэй санал бодлоо солилцлоо. Тэргүүлэгчдийн зүгээс “Иргэдээ ая тухтай орчинд амьдруулж, нийтийн эрх ашгийг хангахын төлөө шаардлагатай тохижилт, гарааш буулгалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хангамжийн асуудлыг шийдэхэд бэлэн байгаа” гэдгээ илэрхийллээ.

Харин Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төвөөс 2021 оны хувьд Коронавирусын цар тахалтай байсан учраас хил гааль дээр тоног төхөөрөмжөө авах тал дээр удаашралтай байсан гэдгийг хэллээ. Мөн цаашид бие дааж дүүрэг, орон нутагт хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцох юм бол илүү үр дүнтэй, хурдан шуурхай ажиллах боломжтойг онцоллоо.

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв нь дүүргийн алслагдсан хороодод Австрийн хөрөнгө оруулалтаар 3057 орчин үеийн гэрэлтүүлэг суурилуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 7 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгоод байна.Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 100 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button