Нийгмийн

Есөн настай М.Цэлмэг Зүүн Азийн аварга болжээ

Шатрын өсвөр үетийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөө жил цахимаар болж, манай улсаас 76 шатарчин оролцов.

Тэмцээний 10 хүртэлх насны ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг түрүүлж, Зүүн Азийн аварга болжээ. Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ мөнгө, 16 хүртэлх насны ангилалд Дорнод аймгийн Х.Урангоо хүрэл медаль хүртэв.

Мөн найм хүртэлх насны ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн, 10 насны ангилалдГовьсүмбэр аймгийн Мөнхпүрэвийн Маргад нар ес, 14 насныхад “Гэгээн Арвай” клубийн Батсайханы Энхсаран долоо,

18 насныхад “Гобичесс” клубийн Энхсайханы Удвал зургаадугаар байрт шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button