ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгаа авч эхэлжээ

Монголын Хөрөнгийн Биржийн анхны давхар бүртгэлтэй компани болох  “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн  шинээр гаргаж байгаа нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр эхлүүлжээ.

Арилжаа эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцсон байна.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт 5,000,000 ам.доллар буюу 14,250,000,000 /арван дөрвөн тэрбум хоёр зуун тавин сая/ төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг 2021 оны 10-р сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна. 

Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдэлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм. Нэмэлт үнэт цаасны тэргүүлэх  андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, хамтрагч андеррайтераар “Мандал Капитал Маркетс” ҮЦК, “Таван Богд Капитал ҮЦК” ХХК тус тус ажиллаж байгаа юм. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button