УЛС ТӨР

Д.Баатарсайхан: Энд байгаа Х.Баделхан, Т.Аубакыр нарын хамаарал тэнд ажилд орсныг нарийн шалгадаггүй

Баян-Өлгий аймгийн төрийн албаны томилгооны асуудал сүүлийн үед цөөнгүй асуудал дагуулж байгаа. Улмаар ҮАБЗ тус аймагт арав хоног ажиллаж, шалгалтын үйл ажиллагаа явуулсан.

Мөн саяхан Монгол хэлгүй, УИХ-ын гишүүний хамаатнууд төрийн албанд томилогдож байгаатай холбогдуулан ТАЗ-д цөөнгүй гомдол ирж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ. Эл асуудлын хүрээнд бид ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхантай уулзаж тодрууллаа.

-МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГГҮЙ, ГИШҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮС ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОГДСОН ГЭХ ГОМДОЛ ИРЭЭГҮЙ БАЙНА-

-Баян-Өлгий аймгийн төрийн албаны томилгооны асуудлууд нэлээдгүй анхаарал татах сэдвүүдийн нэг болоод байна. Танайд эл аймагт монгол хэл мэддэггүй, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд төрийн албанд томилогдсон тухай гомдол ирсэн гэх. Эл гомдлын талаар мэдээлэл өгөөч?

-Төрийн албан хаагчийн томилгоотой холбоотой гомдол санал зөвлөмж аймаг орон нутгаас их ирдэг. Баян-Өлгий аймагтай холбоотой өөрийн чинь асууснаар монгол хэл мэддэггүй, гишүүний хамаарал бүхий хүмүүс томилогдсон гэх өргөдөл гомдол өнөөдрийн түвшинд манайд ирээгүй гэх мэдээлэл надад байна. Төрийн албаны зөвлөлийн хуралдаан мягмар, лхагва гарагуудад болдог. Энэ хуралдаанаар Баян-Өлгийн аймагтай холбоотой ямар нэгэн асуудал яриагүй ээ. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар харин тус аймагтай холбоотой ажлын байрны тодорхойлолт яригдсан. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталъя гэдэг зүйл л яригдсан. Түүнээс биш томилгоотой холбоотой зүйл яриагүй.  

-Өмнө нь ер нь иймэрхүү төрлийн гомдол мэдээлэл Баян-Өлгий аймгаас ирж байв уу. Ирсэн гомдлыг танайх хэрхэн шалгаж, шийдвэрлэж байв?

-Төрийн албаны томилгоотой холбоотой мэдээллийн асуудал Баян-Өлгий аймгаас тасардаггүй. Байнга шахуу гомдол ирдэг аймгуудын нэг. Төрийн албаны зөвлөлийн 49 салбар зөвлөл улсын хэмжээнд ажиллаж байна. Түүний 22 нь аймгуудад бий. Баян-Өлгий аймагт Төрийн албаны зөвлөлийн нэг салбар зөвлөл ажиллаж байгаа. Салбар дахь зөвлөлийн аймагт дахь тамгын газрын дарга толгойлж ажилладаг.

-Баян-Өлгийд гэлтгүй төрийн албан хаагчид тавигдах шаардлагуудын талаар?

-Мэдээж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст ерөнхий болон тусгай шаардлага тавьдаг. Ерөнхий шаардлагыг төрийн албаны хуулиар хуульчилсан. Үүнд, дээд боловсролтой, монгол улсын иргэн байх, авилга албан тушаалын гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх, сэтгэцийн эмгэггүй байх, монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх, хугацаат цэргийн алба заавал хаасан байх зэрэг шаардлагууд байдаг. Нэмж тодотгоход, харуул хамгаалалт, сантехникч, жолооч, сувилагч, асрагч зэрэг туслах чиг үүргийн албан хаагчийг заавал дээд боловсролтой байх шаардлагатай гэж шаарддаггүй. Ийм зохицуулалтууд байдаг аа. Харин төрийн захиргааны албан тушаалуудад тусгай шаардлага тавьдаг. Хуульчлаад заагаад өгчихсөн. Тодруулбал, төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох ТНБД-аар ямар хүн ажиллах вэ гэвэл “төрийн албанд 16 жил ажилласан хүн” байх ёстой. Дараа нь яам, газар, агентлаг, нийслэл, аймаг, сум орон нутгийн тамгын дарга, иргэдийн хурлын дарга буюу эрхэлсэн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан хүн байх ёстой гэдэг шаардлага тавигддаг.

-ХОЁРДМОЛ ХАРЪЯАЛАЛТАЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛЖ БАЙСАН-

-Та Баян-Өлгий аймгаас гомдол мэдээлэл тасардаггүй гэж дурдлаа. Тухайлбал, ямар төрлийн гомдол мэдээлэл их ирдэг вэ. Танайх шийдвэрлэж байсан тохиолдлуудаас дурдвал?

-Миний багцаалж байгаагаар 2008 оноос эхлээд одоо хүртэл томилгооны маргаантай асуудал гарч ирсэн. “Тийм хүнийг ийм газрын даргаар тавьчихлаа. Энэ хүнийг даргаар томилчихлоо” гэхчлэн. Иймэрхүү маргаануудыг ТАЗ өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд зохицуулж ирсэн байдаг. Хууль бус томилгоо хийгдсэн байвал түүнийг чөлөөлүүлэх хүртэлх арга хэмжээ авч байсан удаа бий. 2009, 2010 оны үед Баян-Өлгийд хоёрдмол харьяалалтай иргэд төрийн албанд ажиллаж байна гэх гомдол мэдээлэл ирдэг байсан. Тухайн үед бид хяналт шалгалт хийж, хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлыг хэлэлцэж ажлаас чөлөөлүүлэх, харьяаллыг зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Дараа нь мэргэжлийн шалгалттай холбоотой маргаантай асуудал ирдэг болсон.

-Тодорхой хэлбэл?

-Өөрөөр хэлбэл, “төрийн албан ажиллаж байгаа хүн мэргэжлийн шалгалт өгчихлөө” гэхчлэн. Гомдлын дагуу очоод шалгахад үнэхээр тийм зөрчлүүд илэрдэг. Гэхдээ дийлэнх нь хий хоосон хардлага байдаг. Ажилд албан тушаалд томилуулахын тулд нэгнийгээ үгүйсгэх, төгссөн сургуулийг нь үгүйсгэх асуудлууд гарах нь бий. Өнгөрсөн жил хуурамч дипломтой холбоотой асуудлууд гарсан. Түүнийг нь бид хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Эцсийн байдлаар хэрхэн шийдэгдсэнийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Өөрсдөө шийдвэрлэсэн тохиолдлууд хэр олон байдаг вэ?

-Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг ТАЗ өөрөө хянан шийдвэрлэнэ. Манайхаас гарсан шийдвэрийг тухайн иргэн, албан хаагч хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд ханддаг эрхзүйн зохицуулалттай. Тиймээс хууль хяналтын байгууллагад тэр бүр шилжүүлдэггүй. Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Төрийн албан хууль тогтоомжийн дагуу шалгалт шүүлгээ өгч, орж ажиллаж байсан албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах цалин хөлсийг нь буруу тогтоох, зэрэг дэвийг нь буруу тогтоох, сонгон шалгаруулалтыг нь үгүйсгэх зэрэг эрх зөрчигдсөн төрийн албан хаагч ТАЗ-д хандаж маргаанаа хянан шийдвэрлүүлдэг. Зөвхөн Баян-Өлгий аймгийнхан гэлтгүй шүү дээ.

-ХАЛХ, УРИАНХАЙ, ДӨРВӨД, ТУВА ИРГЭДИЙГ АЖИЛД АВАХГҮЙ БАЙНА ГЭХ АСУУДАЛ СӨХӨГДДӨГ. АЙМГИЙН ЗДТГ-Т ГАНЦХАН ТОРГУУД ХҮН АЖИЛЛАЖ БАЙСАН-

-"Төрийн албан хаагч монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх” гэх шаардлага ялангуяа Баян-Өлгий аймагт их хөнддөг асуудлын нэг л дээ. Монголоор ярьж, бичиж чаддаггүй гэх шалтгаанаар төрийн албанаас түдгэлзүүлж байсан тохиолдол бий юу. Энэ тал дээр хяналт ер нь хэр тавьдаг юм бэ, сайн байж чаддаг уу?

-Монгол хэл мэддэггүй, бичиж ярихдаа дутуу дулимаг гэдэг шалтгаанаар ажил албан тушаалаас нь түдгэлзүүлж байсан тохиолдол байхгүй, одоогоор. Төрийн албаны сонгон шалгаруулалтын хүрээнд монгол хэлний шалгалтыг 1995 оноос л авч эхэлсэн байдаг шүү дээ. Энэ хүрээнд монгол хэлний тодорхой сорил даалгаврууд орж ирж байсан. 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албаны шинэ хуулиар “Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадамжтай байх” гэдгийг тусгасан. Ямар ч байсан архив албан бичиг зөв хөтөлдөг, монгол хэлний өгүүлбэрзүй, найруулга зүйн алдаагүй бичдэг байх шаардлагыг бид тавьж байгаа. Сүүлийн үед босоо монгол бичгийг мэдэхгүй байхад шалгалтын тестэд оруулж ирлээ гэдэг гомдол мэдээлэл гарах болсон.

-Гэхдээ Баян-Өлгийд төрийн албан дахь монгол хэлээр ярих, бичих асуудлууд учир дутагдалтай байдаг юм биш үү?

-Төрийн албаны үйл ажиллагаа монгол хэлээр явагдаж байгаа. Үндсэн хууль, Хэлний тухай хууль дээрээс нь Төрийн албаны хуульд Монгол хэлний тухай тодорхой тусгаад тогтоогоод өгчихсөн. Харин цаанаа энгийн болон албан бус харилцаагаа казак хэлээр ярьдаг байх. Төрийн албаны бүхэл бүтэн салбар зөвлөл тэр аймагт ажилладаг. Мөн утсаар харилцах, сургалт семинар зохион байгуулах зэрэг Монгол хэлээр ярьдаг. Өнгөрсөн оны төрийн албаны шалгалтад Баян-Өлгий аймаг сайн үнэлгээтэй гарсан. Сайн байгаа нь Монгол хэлийг эзэмшчхээд байгаатай холбоотой бус. Монгол хэлний сорил даалгавар номон дээр ил гарчихсан. Тэрийг сайн цээжилж, ашиглаж чадсантай холбоотой гэж хэлэх гээд байгаа юм. Баян-Өлгийнхөн номоо сайн ашигласан.

-Халх, Урианхай, Дөрвөд иргэдийн ялангуяа төрийн албанд ажилд авдаггүй, ялгаварлан гадуурхдаг гэх асуудал ихээхэн гардаг. Энэ тухай гомдол хэр их ирдэг юм бэ?

-Ийм асуудал сөхөгддөг. Тухайлахад, аймгийн ЗДТГ-т ганцхан торгууд хүн ажиллаж байсан. Мөн “Цэнгэл суманд тамгын газрын даргаар ажиллах гэхээр халаа сэлгээ хийх гээд байна, хавчиж гадуурхаад байна” гэдэг гомдол манайд ирдэг. Эдгээрээс бусдыг нь сайн хэлж мэдэхгүй юм. Манай хүний нөөцийн аудит, сонгон шалгаруулалтын албан энэ төрлийн санал гомдол ирж байхыг үгүйсгэхгүй.

-

-Танайх казак үндэстнээс бусад Урианхай, Хал, Дөрвөд, Тува гэхчлэн үндэсний цөөнх иргэдийг төрийн албанд ажиллуулах, хүний нөөц бэлтгэх тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?

-Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалт шүүлэг дээр яс үндэсээр нь ялгаад байх боломжгүй. Харин зарлагдсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд хангаж л байвал тэр нь казак, дөрвөд, урианхай, тува байна уу хамаагүй. Шаардлага хангаж, бүртгүүлж чадаж л байвал орох боломж нээлттэй байгаа. Түүнээс биш бид заавал яс үндсээр нь ялгадаггүй.

-Х.Баделхан, Т.Аубакир нарын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс төрийн албанд томилогдох болсон гэх гомдол гараад байгаа?

-Төрийн албаны хуулиар хамаарал бүхий буюу хамаатан садан нэг ажлын албанд ажиллахыг хориглосон байдаг. Тэгэхээр аль нэг аймгийн ЗДТГ 44 хүнтэй байвал түүн дотор хамаарал бүхий хүмүүс томилогдох боломжгүй. Түүнээс биш нэг аймаг, суманд хамт ажиллахыг хориглосон зүйл байхгүй. Энд байгаа УИХ-ын гишүүний хамаатан тэнд ажилд орж байгааг иргэний бүртгэлийн талаас л тодорхой маргаан гарчихгүй бол нарийн шалгадаггүй. Тэр томилгоо хэрхэн хийгдэж байгааг бүү мэд. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчлөөр ажилд авч байгаа эсэхийг хянадаг тусгай байгууллага бий. Тэр нь АТГ. АТГ тухайн томилгоог боломжтой гэж үзээд зөвшөөрөл өгчихвөл томилогдож л байгаа байх.

-ҮАБЗ төрийн хар хайрцагны бодлого сөхөж, очиж ажилласан. Танайх Баян-Өлгийн төрийн хар хайрцагны бодлого талаас нь юуг баримталж, хэр уялдаатай ажилладаг юм бэ?

-ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд манайхаас хүн орж ажиллаагүй. Энэ талаар тодорхой мэдээлэл алга. Харин төрийн хар хайрцагны бодлогод ТАЗ-аас баримталдаг зүйл нь дан залуучууд, дунд үеийнхэн, хөгшчүүл байя гэхчлэн хязгаарлалт тавьдаггүй. Төрийн бодлого, дадлага туршлага, ур чадварын харилцан хэлхээтэй, тасралтгүй холбоогоор үргэлжлээсэй л гэдэг үүднээс ажилладаг.

-Үндэстэн тал дээр?

-Үндэстэн тал дээр ч ялгаагүй. Бид бүгд нэг л төрийн албаны хуульд захирагдаж байгаа учир үндэстэн, ястнаар нь ялгаагүй бүгд тэгш байя гэдэг бодлого баримталдаг. Төрийн албаны зарчим нь хууль дээдлэх, тэгш байдал, ардчилсан байх. Тиймээс заавал казак, монгол хүн томилогдчихлоо гээд тодорхой нарийн удирдамжаар очиж шалгаад байдаггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 08:07

энэ Баатарсайхан худ гарштэй өөрийн тэнцүүльё гэсэн хүнээ тэнцүүлчихдэг л новш байгаа юм да. Монгол төрд үнэн юм гэж үгүй....

Шударга иргэн
Шударга иргэн
2021-10-06 08:43

Энэ эргүү ингэж ажлаа хийх юм бол өргөдлөө Монголын төрөөс �######�сан нь дээр. Сул ц�##�ин авдаг төрийн �##�баны бас мануухай

ханд
ханд
2021-10-06 12:54

ёстой үнэн.энэ новш энэ ажилд байгаа цагт сайн сайхан зүйл горьдоод хэрэггүй юм байна.өөрийг нь �######�уулах хэрэгтэй юм.баянөлгийд юу болж байгааг энэ мэдэхгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ?

иргэн
иргэн
2021-10-06 18:44

ТАЗ хян�##�таа �##�дчихсан гэж байгаа. Төрийн �##�баны тухай хуульд заасан төрийн �##�банд 8 төрийн жинхэнэ �##�бан туша�##�д 4 жил ажилласан хүн газрын даргад томилогдох за�##�тыг зөрчин Төрийн �##�баны ерөнхий ш�##�г�##�т ч өгч үзээгүй хүн томилчихоод нөөцөд байсан хүнийг томилохгүй байгаа нь юуны учир болохыг тайлбарлаж чадахгүй л биз дээ Амьдр�##� дээр ийм жтшээ байгаа учраас төрийн �##�бан хаагчид энэ төр засагт итгэл �##�драад байгааг ойлгож байгаа юм болов уу

Zochin
Zochin
2021-10-06 23:02

Баян-Өлгийд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүсээ хянаж үз.Ажлын байрны шаардлагаа хир хангаж байгаад нь.Төрийн �##�баны хуулиараа ТАЗ их эрхтэй болсон гээгүй бил үү, одоо мэдэн будилаад суудаг болсон байна.Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Kazakh hun
Kazakh hun
2021-10-07 09:25

turiin alband ajilaa meddeg ajil hiij chaddag hun l avmaar bna. Urianha tuva durvud kazah hen baih ni hamaagui. Ene baidlaar udaan urgeljilbel bayan ulgii geltgui ulsaaraa dampuurah deeree tulaad bna. Ene barilga, zam geh tender geh zuiliig boliulaad tserguudeer hiilgedeg bolmoor bna shuu.

zochin
zochin
2021-10-07 09:42

setguulch heterhii horon ugtei asuultuud asuujee. harin D.Baatarsaihan gej ene hun zuvtei, evleghen hariuljee. uur hun hun bsan bol eldev demii huviin shinjtei uzel bodloo yariad asuudliig hundruuleh bjee hemeen bodoj bn. hoishdoo setguulchid yu asuuh ter ni busad undesten yastand herhen tusah ergeed mongoliin ev negdel orshin bhad yamar ur nuluug uzuulj bolohiig bodoj bh heregtei. Setguulch ta buhen uuriin erh geed asuuj boloh ch nuguu taldaa huvi hunii ner hund, amidral ahui bgaa shuu. Harluulah gej buu bod. Hoishdoo anhaarna biz.

ЭРДЭНЭБАЯР
ЭРДЭНЭБАЯР
2021-10-07 10:06

ЯМАР ГОЁ ХАРИУЛТ ВЭ

Зочин
Зочин
2021-10-07 11:16

Баярсайхан гэж нэмэргүй, ичмээр амьтан ажлаа өгөөч. Ажлаа хийх мэдлэг боловсролгүй бүтэхгүй.

Зочин
Зочин
2021-10-07 11:24

Хууль ёсны хармулт байна, Төрийн �##�баны зөвлөл шудрагаар ажиллаж байгаа ганц хүн л дээ. Ажлын амжилт хүсеэ!

Ть
Ть
2021-10-07 11:29

Баурыжан Аубакир гэсэн мөнгөний хүүдийнүүд дандаа омог, угсаа, мөнгөөр л томилж байгаа. Нууц биш шүү. Казахууд өөрсдөө ч сайн мэднэ

Aigul
Aigul
2021-10-07 12:25

Сэтгүүлчийн асуултууд нь бүдүүлэг, энэ хүний өгсөн хариулт нь хуулийн хүрээнд, ажил хэрэгчээр хариулсан байна????Манай сэтгүүлчүүд ер нь боловсормоор юм, дандаа яс хаясан, харлуулсан юм зохиох гээд байдаг

BayanUlgii
BayanUlgii
2021-10-07 13:11

Ёстой БӨ-д ажил хийгээгүй нөхөр байна, Хөдөө сумдын �##�ь захиргаагаа, бүх хасаг багийн дарга нар, аймгийн төвд төрийн �##�банд шинээр орсон з�##�уус Монголоор зөв бичиж чадахгүй нүдэн дээр ил байгаа зүйл шүү дээ

Зочин
Зочин
2021-10-07 17:34

Oilgomjtoy uhaantay hariult ugsun bn. Setguulch ysn horon sanaatay ym we. Yum hoyor taltay adilhan neg l zahirgaand undsen huulid zahiragdan ajildag ternii enenii hamaatn hun n gehee odoo bolimoor yum chadwartay bolowsroltoy humuusg awaad ajiluulj bwal hen yu yarih n hmaagu.

Зочин
Зочин
2021-10-07 20:48

Танайх казак үндэстнээс бусад Урианхай, Х�##�, Дөрвөд, Тува гэхчлэн үндэсний цөөнх иргэдийг төрийн �##�банд ажиллуулах, хүний нөөц бэлтгэх т�##� дээр хэрхэн анхаардаг юм бэ?
ЮУ АСУУГААД БАЙГАА МАЛ СЭТГҮҮЛЧ ВЭ...

Setguulch
Setguulch
2021-10-07 21:43

Ene setguulch bish yas hayagch l baina. davsaa ideed baij baival taarsan avgai baina

Дорж
Дорж
2021-10-08 00:28

Bayn olgii aimagt baigaa urianhai,torgud humuus ih archaagui bolowsrolgui,arihchin humuus baidag hudlaa gewel ireed haraarai 5 hun neg gert haltar tsarailad suuj baidag iim humuus torin alba bitgii hel Har ajil hiih chadwargui ym tegeed gomdol gargah durtai humuus

Random
Random
2021-10-08 10:41

Харин ч хамгийн зөв шударга ажилладаг хүн гэж боддог шүү, яг хуулийн хүрээнд оновчтой хариултаа өгсөн бна. ТАШ -д бэлдэж эхлэхээсээ л мэднэ. Их хүндэлдэг болсон. Ажлын амжилт хүсье.

хахах
хахах
2021-10-11 01:09

энэ хэрэгт өөрөө холбоотой юм байна. хийр их авилга авдын болоо.

Холбоотой мэдээ

Back to top button