Нийгмийн

ЗӨВЛӨГӨӨ: Яндангаа хэрхэн зөв хөөлөх вэ

Угаарын хийн хоронд хамгийн их өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтөй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттөй хүмүүс, хөгшид  багтдаг. Иймээс өөрийн болон гэр бүлийхныхээ эрүүл мэндийн төлөө зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган, яндангаа хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зуухандаа их хэмжээгээр хийхгүй байхыг анхааруулж байна. Аюулгүй байдлаа бодолцон яндангаа дараах зааврын дагуу хөөлөхийг зөвлөж байна.

1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.

2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.

3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.

Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?

1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.

Анхаарах:
1. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
2. Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
3. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.

Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button