Нийгмийн

Д.Хаянхярваагийн зураг ба улс төрийн “хэрэгсэл” болсон АТГ

Хэдэн жилийн өмнө АТГ-ын дарга нар эгнэж сууж байгаад түүнийг ч, үүнийг ч шалгаж байна хэмээн нэр цоллон мэдээлэл хийдэг байв. Гэтэл гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүсийг гэмт хэрэгтэн мэт олон нийтэд зарлаж байна хэмээн шүүмжлэл их гарах болсон тул сүүлийн үед ам нээхээ ч больсон. Хэвлэлийн ажилтнууд ч мэдээлэл өгөх ямар ч эрх мэдэлгүй. Энэ талаараа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар саяханы нэгэн ярилцлагадаа  ч учирласан байв.

Тэрбээр “Гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчим, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох хэм хэмжээ мөрдөгдөж байгаа учраас хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг юм.

Шүүх тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож шийдвэрээ гаргаагүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад энэ хүн гэмт хэрэг үйлджээ, гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн дүгнэлт, таамаг дэвшүүлэх байдлаар мэдээ мэдээлэл тарааж болохгүй ээ. Тухайн үйлдлийн улмаас хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах суурь нөхцөл болно” хэмээсэн байв.

Гэтэл өчигдөр “Эрдэнэс Монгол” компанийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, тус газрын дарга Д.Хаянхярваа нэгжлэг хийх тогтоолтой нь танилцаж буй зургийг, хурааж авсан мөнгөний зурагтай хамт хэвлэлийн байгууллагад өгч цацуулсан үйлдэл гаргалаа.

Өөрөөр хэлбэл АТГ хэлж ярьснаасаа шууд буцаж, улс төрийн ямар нэг зорилтот ажиллагааны гар хөл болдог газар гэдгээ үүгээр батлан харууллаа.

Дээрх даргын ярьсанчлан Д.Хаянхярваагийн гэм буруутай нь, авлига авсан нь шүүхийн байгууллагаар нотлогдоогүй байхад АТГ-аас зургийг нь албан байдлаар тарааж, түүнийг олон нийтийн дунд яс шиг хаяж өгч, яллав. Энэ бол хуулийн байгууллага өөрөө хуулиа ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zailtsan site shuu tanaih
Zailtsan site shuu tanaih
2021-10-19 13:18

Tanaih ch gesen neg bulegleliin l hevlel medeelliin heregsel bolson site shdee. Oorsdoo ch gesen atg iin komissaruudaas medeelel avaad l seveed bdag yum baij. Odoo s#a bugsiig n doloogood

Зочин
Зочин
2021-10-19 13:52

Танай сайт ажиглаад байхад бас их хогийн гарынх бололтой юмаа. Агуу хятдаа биширсэн нийтлэл өдөр болгон оруулдаг, авилг�##�ч улс төрчдийг ухаангүй өмөөрдөг, шүүмжилсэн сэтгэгдлүүд устгадаг

Багахүү
Багахүү
2021-10-20 08:55

Атг татан буулгах цаг болжээ. Арай л байна.

Холбоотой мэдээ

Back to top button