НИЙГЭМ

П.Нүрзэд баянхонгорчуудтайгаа 3500 модтой уулзлаа

Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3500 ширхэг модны суулгац хүлээлгэн өгчээ. Үүний дээр мод тарих нутгийн хамт олонд мэргэжлийн хүний заавар, зөвлөмж өгүүлсэн байна.

П.Нүрзэд 2020 оны УИХ-ын сонгуульд тус аймагт нэр дэвшиж, муугүй өрсөлдсөн нэгэн. Нутгийн зон олны дундаа төрд зүтгэх залуу боловсон хүчний хувиар чамгүй үнэлэгдсэн тэрбээр баянхонгорчуудтайгаа 3500 модтой уулзлаа.

Модны суулгацыг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр П.Нүрзэд говь нутгийн цөлжилттэй цаашид тэмцэх, энэ чиглэлд хичээж ажиллах зорилгынхоо талаар ярьсан байна. Түүнчлэн Баянлиг сумын Засаг дарга О.Мөнхбат, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Болдбаатар нар түүний эл санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлжээ.

Дээр дурдсанчлан, эл үйл ажиллагааны хүрээнд Баянлиг сумын айл өрх, ААН-үүд мод тарих аргачлалд давхар суралцсан нь говь нутгийн цөлжилттэй тэмцэх, ойжуулах их ажилд томоохон дэм болов. Нутгийнхан энэхүү арга хэмжээнд ихээхэн талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баянцагаан
Баянцагаан

Нүрзэд ээ говийн сумдаа анхаарч үзсэнд баярлалалл

Уншигч
Уншигч

Нүрзэд хийж болж бхйхад бидон Ганбаа ордонд галзуурч явна

Холбоотой мэдээ

Back to top button