Хан-Уул эко дүүрэг 85.545 ширхэг мод, бут, сөөг тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарих санаачилга гаргаж, улмаар улс даяар аян өрнүүлж эхлээд байгаа билээ.
Энэ хүрээнд Хан-Уул ЭКО дүүрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчин тойрондоо мод тарьж, эрүүл эко дүүрэгт ая тухтай амьдрахад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг уриалж байна.
Тодруулбал, тус дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ажил үе шаттай үргэлжилж буй аж.
Тухайлбал дүүргийн хэмжээнд энэ жил нийт 85.545 мод, бут, сөөг тарьж, дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хан-Уул Эко дүүргээс эхэлж, нийслэлийн төр захиргааны төрийн албан хаагчид дүүргийн Өлзийт хороололд 3144 мод тарьсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн төрийн албан хаагчид 2756 мод тарьж, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа хамтран оролцохыг уриаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.