УЛС ТӨР
МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын хуулиар завсарлага авлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн хуулийн төсөл гишүүдийн дунд төдийгүй олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа.
Тэгвэл эл хуулийн төслөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийн /2021.11.04/ хуралдаан өндөрлөсөн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.