Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” эхэллээ

Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” эхэллээ.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар С.Зориг агсны хөшөөний өмнө мэдэгдэл хийж, АН-ын Онц их хурлын товыг тогтоож буйгаа зарласан.
Ингэхэд нь олон нийт “За, ингэж нэг эвлэрэх нь, нэгдэх нь” гэж дахиад бодсон боловч өчигдөр М.Тулгат тэргүүтэй АН-ын талаас “Бид оролцохгүй, зөрчил хэвээр үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдсэн. Сүржин зарласан АН-ын Онц их хурал өнөөдөр бүл дутуу болно гэсэн үг.
Уг Их хурлын төлөөлөгчөөр Ардчилсан намын 200 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1318 төлөөлөгч Монгол улсын өнцөг булан бүрээс иржээ. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавихаар болоод байгаа нь энэ юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ardchilal namiin ner barisan luivarchid urvagchid yalgarch baina.cag hugacaa haruulj ynen yallaa.erdeneeg dagasan hulchgaruudiig byrmusun huuh heregtei