Нийгмийн

29 саяар торгуулсан “Хүчит шонхор” зах ШӨХТГ-ыг шүүхэд өгөөд ялагджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хүчит шонхор ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалж байсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлж байв.

Улмаар махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын 4 хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгож байв.

Тэгвэл Хүчит шонхор захаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн байгууллагад ханджээ. Хэргийг хянасан прокурорын зүгээс ШӨХТГ-ыг хууль зөрчиж торгосон хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах саналаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Ингээд анхан шатны шүүхээс прокурорын саналыг зөв хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Харин ШӨХТГ-аас үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс ШӨХТГ-аас торгосон нь зөв хэмээх шийдвэр гаргасан байх юм. Ингээд Хүчит шонхор захын зүгээс дахин Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэргийг энэ сарын 02-нд тус шүүхээс хянаж үзээд, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, Хүчит шонхор захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-11-07 09:36

ШҮҮХ ЯАМАА ЯАЖ АРД ТҮМНИЙ ТАЛД ШИЙДЭВ.ДЭНДҮҮ ШУДАРГА БУС /ШУДАРГА БАЙЯЛДААГИЙН ОНОЛООР ХОШГИРДОГ ШҮҮ/ АШГҮЙ ЗӨВ ШИЙДЖЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button