СПОРТ

Азербайжаны нэрийн өмнөөс барилдаад “Их дуулга”-д үзүүрлэсэн М.Ичинхорлоо гэж хэн бэ

Өөр орны нэр дээр барилдан, чамгүй амжилт гаргаж яваа цөөнгүй монгол жүдоч бий. Тэдний нэг нь Мөнхцэдэвийн Ичинхорлоо. Азербайжаны нэрийн өмнөөс барилдан, тэмцээнд оролцдог тэрбээр Азербайжан улсад үргэлжилж буй Бакугийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ цолтой М.Ичинхорлоо аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хошой аварга, Азийн аварга Момо Тамаокид ялагдав. Ингэснээр тэрбээр Азербайжан улсын тэнгэрт Төрийн далбааг нь мандуулан, азербайжанчуудыг баярлуулахын сацуу Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээний анхны медалиа хүртлээ.

ДАШТ-д таван удаа өрсөлдсөн туршлагатай М.Ичинхорлоо 2017 онд Э.Базаррагчаа, Э.Буянхишиг нарын хамт Азербайжаны тамирчин болсон.

Улмаар 2017, 2018 онд Азербайжаны аваргаас хүрэл медаль хүртэн, дараа жил нь 57 кг-д барилдаад түрүүлсэн юм.

Азербайжан улс санал тавьсны дагуу тус улсын тамирчин болсон тэрбээр 2019 онд Африкийн болон Европын нээлттэй тэмцээнээс хоёулангаас нь хүрэл медаль хүртсэн. 23 настай түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button