Нийгмийн

Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар тундаа хамрагдлаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн эсрэг дархлаа сэргээх III тундаа өчигдөр хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу насанд хүрсэн иргэдийн 440 мянга гаруй иргэн буюу хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх нэмэлт ГУРАВДУГААР тунд хамрагдаад байна. Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар 3-р тун вакцин хийлгэсний дараа Дельта вирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэлийг 90 -ээс дээш хувиар сэргийлнэ.

Хэрэв манай улс өдөрт 20 мянган хүнийг 3-р тунд хамруулж, дархлаажуулалтын хурдыг дөрөв дахин нэмж чадвал 2021 оны 12 дугаар сарын 31 гэхэд нийт нас баралтын тоог 2000-д хүргэхгүй тогтоон барих боломжтой гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн хувьд эрүүл мэндэд учрах хүндрэл болон нас баралтаас сэргийлэх хувь хэмжээ маш өндөр байгааг судлаачид сануулж байгааг Шадар сайд хэллээ. Иймд ард иргэд та бүхэн эрсдэлээс сэргийлж, энгийн амьдралдаа эргэн орохын төлөө вакцины 3-р тундаа идэвхтэй хамрагдах нь чухал байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн яам, дархлаажуулалтын төвөөс иргэдэд хандан хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш 3 сараас дээш хугацаа өнгөрсөн, ковидын халдвараар өвчилснөөс хойш 21 дээш хоног өнгөрсөн бол вакцины гуравдугаар тунд хамрагдахыг зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-06 13:17

Oohoo. Odoo l tariulj bgaa ymuu?.. Ulger uzuulj, jishee bolj bgaa ym biz dee

Холбоотой мэдээ

Back to top button