Нийгмийн

Согтуугаар жолоо барьсны улмаас бага насны хоёр хүүхэд амиа алдлаа

Согтуугаар жолоо барьсны улмаас зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн "Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход Б гэгч нь приус маркийн машин жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 5 настай хүүхэд гэмтэж, 4 болон хоёр настай хүүхдүүд нас барсан харамсалтай осол болжээ.

Жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гэр бүл, ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button