Нийгмийн

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бүх талаар нь дэмжинэ

Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол маш чухал салбаруудын нэг. Хамгийн их ажлын байр хадгалж байгаа салбар. Ажлын байр хадгална гэдэг нь ур чадвараа хадгалж байгаа гэсэн үг. 670 мянган ажлын байр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бий. Нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг энэ салбар дангаараа эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс Засгийн газартайгаа хамтран бодлогоо нэгтгэж, дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хамгаалах ёстой” хэмээв.

https://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=59989
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button