Нийгмийн

Баянзүрх дүүргийн 8-9 шөнийн клуб, караоке, пабуудад шалгалт хийлээ

Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр цагдаагийн алба хаагчидтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 8-9 шөнийн клуб, караоке, пабуудад хяналт тавин ажиллалаа.

Гарсан зөрчлүүдээс нийтлэг ажиглагдаж буй асуудал иргэдийн дархлаажуулалтанд хамрагдсан эсэхийг шалгах ажил, заалны зохион байгуулалт, хүн хэтрэлт зэрэг байна. Хариуцлагын гэрээний үүргээ биелүүлж хариуцлагатай ажиллах шаардлагыг хариуцсан менежер, удирдлагуудад тавьж, зааварчилгаа зөвлөгөө өгөв.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр шалгаж байгаа бөгөөд 6 дүүргийн хэмжээнд дээрх хяналтын ажлыг Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчид, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн бие бүрэлдэхүүнтэйгээр тогтмол хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
T
T
2021-11-07 14:27

Naad shalgalt gedeg daramtaa l bolichihvol turiin zugees mash tom demjleg yumdaa

Холбоотой мэдээ

Back to top button