Нийгмийн

Нийгмийн ажилтан амиа алдсан охин болон найз залуутай нь уулзаж байжээ

Өвөрхангай аймгийн … сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч охин найз залуудаа буудуулж нас барсан хэрэг гараад удаагүй байна.

Эл хэрэг явдлын улмаас тус сургуулийн багш, удирдлагуудад хариуцлага тооцох асуудал ч ярьж эхлээд байна. Учир нь охиныг найз залуугийнхаа дарамтад байгааг мэдсээр байж тоогоогүй, арга хэмжээ аваагүй хэмээн тэднийг буруутгаж буй юм.

Тэгвэл эл асуудлаар NTV телевизийн сурвалжлах баг Зүүн баян улаан суманд ажиллаж, тус сургуулийн нийгмийн ажилтаас мэдээлэл авчээ.

Тэрбээр "Талийгаач охинтой нэг удаа уулзахдаа үерхлийнх талаар ярилцсан. Найз залуутай нь бас уулзсан. Ар гэрийнхэн минь бидний үерхлийг зөвшөөрдөггүй. Битгий хэлээрэй гэсэн учраас хэлээгүй. Зөв үерхээрэй” гэж хэлсэн хэмээн ярьжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ер нь бол бүх сум аймагт маш их байдаг бэлгийн бас хүчирхийлэл хэзээ ч сургуулийн нийгмийн ажилтан анхаардаггүй сургуулийн захиргаа ч явгаагүй ар гэр өмссөн хувцас гээд тухайн хүүхэд ямар байсан ч бүх тал дээр нь хөгжүүлэх хэрэгтэй баймаар юм намайг 10 жилд сурдаг байхад хөрөнгө мөнгө ар гэрийн байдал маш их хардаг байсан сумын засаг дарга ийн хүүхэд гээд бүх юмнд л явдаг тэр хүүхэд нь юу ч чадахгүй байсан хамаагүй зүгээр л сургуулийн ажилтнууд нь ажилтайгаа үлдэх гэж л тэгж тал засдаг тиймдээ ч гэр бүлийн хүчирхийлэл оюун санааны хүчирхийлэл гээд их л гардаг энэ хэрэг дээрх охин бас л малчин айлын хүүхэд тиймдээ ч сургуулийн захирал за бол ий ядаж нийгмийн ажилтан хамгийн ойр байх ёстой биз дээ ядаж ангийн багш нь ангийнхаа хүүхдүүдтэй жоохон ч гэсэн ярилцаж байсан бол ийм зүйл болохгүй бүхэл бүтэн айлын эмэгтэй хүүхэд намайг ингээд дарамтлаад байнаа гэж хэлж байхад нохой хуцсан чинээ тоож байх дээ худлаа ажилаа хийж чадахгүй яаж хийхээ мэдэхгүй болохоор ажилдаа бүх анхаарлаа хандуулж байгаа нь төдий чинээ орон нутгийн сурагч нар анхаарал халамж байхгүй болохоор хүссэн нэг нь сургуулиа төгсөж амжаагүй байхад нь аваад суудаг наад зах нь эрт бэлгийн харьцаанд орох жирэмсэн болох 12 жилийн боловсрол эзэмшсэн хүн байхгүй сурч боловсрох насандаа айлын эхнэр болох гээд эрэгтэй хүүхдүүд нь мал дээр гарах ер нь ийм л байдаг энэ нэг айлгүй юм өөрөөсөө ах хүнтэй нэр холбогдож гэсэн үүднээс сургуулийн багш ажилчид нь тоогоогүй гэдэгт итгэлтэй байна ???? хаа сайгүй л ийм байдаг бүртгэдэггүй хэдэн ч ийм хэрэг гарж байгаа юм хэн ч мэдэхгүй ар гэрийн дарамтлах гэх жишээний!!!!!!

Zochin
Zochin

Ter zahiral bagsh niigmiin ajiltan bugd buruutai .. angaisan yumnuud yu hj bdg bnaa..

Зочин
Зочин

Үхсэн хүн үг хэлэх биш дээ. Одоо л хүмүүс анхаараад энэ хэрэг анхаарлын төвд ороод ирэхээр уулзсан болж байхгүй юу нийгмийн ажилтан.

туул
туул

багадаа хөдөө суманд оюутны байранд байдаг үг цөөтэй охин байсан, байранд багш нар ч бэлгийн дарамт үзүүлдэг, нэг удаа хөгшин 60-д насны өвгөн багш надад орой чам дээр очно шүү гэж хэлж байсан, айгаад л үүд хаалгаа түгжээд тасгийнхаа охинтой өвөртөө унтаж байлаа, бас 1 эхнэр авч хуримаа хийж байсан залуу багш 22, 23тай байсан байх, орой 2 найзтайгаа хамт хаалга нүдээд гарч уулзая нтр, дарамт их байдан, биеэ хамгааллаа гэхэд сэтгэл санаагаар хэцүү, бас айдастай байдаг байсан даа

Зочин
Зочин

Одоо хэрнээл хөдөө малчин айлын хүүхдүүд байранд ийм дарамт эдлээл бж бгаа. Орой үдэш гарч биеэ засхад ч хэцүү намайг 10 жилд байранд байхад харанхуйд дүүгээ дагуулж гарч биеэ засчаад тасагтаа орход манаач нь ямар залуу дагуулаад ороод ирэв гээд хаалга балбаад шөний 12 , 1 цаг хүргэж бж билээ.Манаачаасаа бас айдаг байсан шүү.
Сумын дотуур байрны гэрэл тог шийдээгүй дизэл гэж 18-22 цаг хүртэл асдаг үе бсан

Холбоотой мэдээ

Back to top button