Нийгмийн

"Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч жолооч руу ярьж торгоно”

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих...зэрэг дүгнэлт гаргалаа” хэмээв.

Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Chutgur. Shulam bolon novshiin amidral.
Chutgur. Shulam bolon novshiin amidral.
2021-11-08 18:06

Olon niitiin baitsaagcu gej haana bna. Yu hitsa
Na be lalriin shalnii altsuuruudaa .ts nariig haraal ideg gej manai bagsh terguun bagsh udgan Baljir udgan aildaj bna. Huvuun bur ene turluu bolon hoid turluu aildag tun gej humuun bidnii hoid turultun aildaj bna. Lalruud mini aildagtun. Hohi chini shuu huvuud, ohid mini ta nsriin huuhduud bolon ur sch nar chini tamd zalarna shuu. Bodoltoi amidari huvuud, ohid mini.

Зочин
Зочин
2021-11-08 21:18

одоо бүүр торгоод дээр нь ачаад ачилтын мөнгө аваад биднийг бүүр �##�ахын баына

Цэрмаа
Цэрмаа
2021-11-08 22:23

уул нь тэгэж л явах ёстойсон доо. Дор бичсэн нөхөр ойлгохгүй байна. Чамд урьдчилж хэлж хэлснийг нь биелүүлэргүй бол торгоод дээр журамлаад дээрээс нь чамайг баривчлаад саатуулаад тэгээд олон дахин зөрчил чинь давтагдв�##� буудан авхаас өөрөөр яах юм.

Back to top button