УЛС ТӨР

АН шинэ даргаа батламжилсан тогтоолоо Дээд шүүхэд хүлээлгэн өглөө

Өнөөдөр буюу 2021.11.10-ны өдрийн 11:40 цагт Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРАЛ-аар шийдвэрлэсэн Ардчилсан намын даргыг батламжилсан тогтоолыг бусад материалын хамт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Улмаа Улсын дээд шүүхийн бичиг хэргийн ажилтанд 38 боть 4100 хуудас материал хүлээлгэж өглөө. Хурлын протокол тэмдэглэл, аудио, видео бичлэг зэргийг дагалдуулж өглөө.

Шүүхэд материал өгснөөс хойш 21 хоногт бэлтгэл үйл явц өрнөдөг аж.

Энэ үеэр АН-ын ЕНБД Л.Гантөмөр хэлэлхдээ “М.Тулгатыг АН-ын дэд даргаар ажиллаач гэж урьж байна. Монгол оронд нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь ээ. Тиймээс манай дарга нар амбицаа татаад, нэгдээд ажилла гэж байгаа юм. АН-ын үйл ажилагаанд садаа учруулахгүй байвал зүгээр байна.

Одоо АН ард түмэн дотроо яаж орох юм, ядуу хүмүүстээ яаж туслах юм бэ гэх мэт ажилд анхаарлаа төвлөрүүлээд ажилдаа ормоор байна. Дарга болохыг хүсэж байгаа хүмүүсийн амбицыг хүлээх цаг алга. Ном журмаараа болсон АН-ын их хурлыг харлуулах үйл ажилагааг битгий хийгээч гэж уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button