УЛС ТӨР

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд төрийн 114 тэрбум ГАЦААД БАЙНА

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршуулсан төрийн 114.1 тэрбум төгрөг асуудалд ороод байгаа тухай дуулиан мэдээлэл тасралтгүй хөвөрч байна. Тус банк нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёр ах дүүгийнх гэх боловч ТАВАН хувьцаа эзэмшигчтэй.

Тус банкны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг Хотын дарга Д.Сумъяабазар, 15.9 Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байдаг.

Тэгвэл хэд хэдэн төрийн байгууллагын их хэмжээний мөнгө гацаад буцаан авч чадахгүйд хүрээд байгаа нь ойрын өдрүүдэд анхаарал татах гол сэдвүүдийн нэг болоод байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг,

“Эрдэнэс Тавантолгой”-н 26.9 тэрбум төгрөг,

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг,

Сангийн сайд Б.Жавхлан ах дүү хоёрын банканд орж царцсан мөнгийг татаж, өөр банкуудад төвлөрүүлэх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 01-ний өдөр гаргасан байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 12.2 тэрбум төгрөг, 2021 оны хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэдий ч төрийн нэг ч төгрөгийг гаргаж өгөхгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аргагүй
аргагүй
2021-11-10 13:22

Ч.Хүрэлбаатарын сайт

зочин
зочин
2021-11-10 15:05

Иймэрхүү луйварчингуудыг ажлаас нь х�##�ж, шоронд хатааж байгаад бүх өр төлбөрийг нь барагдуулсны дараа бүх өмчийг нь хурааж, үе удмаар нь төрийн �##�банд ажиллуулдаггүй хуультай болговол дахиж иймэрхүү луйвар хийх хүн бараг л гарахгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button