Нийгмийн

Ц.Оюунгэрэл: Иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл үүсгэх захирамжийг хотын дарга баталсан нь сонин

"Нутгийн шийдэл” ТББ-аас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар өнөөдөр /2021.11.11/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэхдээ "Иргэдийн амь нас, эд хөрөнгөд өндөр эрсдэл үүсэх нөхцөлийг хотын дарга нь өөрөө баталсан нь сонин байна. Хэрэв Туул гол үерлэх юм бол Богд уул руу биш айл өрх рүү намхан тал руу үер бууна. Тиймээс Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хамгаалж байдаг зүйл заалтыг зөрчиж хотын дарга нь зөвшөөрөл олгосон байгааг гайхаж байна. Улмаар шүүхэд өгөхөөр болсон. Энэ асуудлыг эсэргүүцэж, иргэд сүүлийн хоёр сар шаардлага өгсөн. Тухайн үед гүйцэтгэгч компаниас даланг бэхжүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч худал байсан. Энэ мэдээллийг Нийслэлийн мэдээ, Улаанбаатар цахим хуудсаар дамжуулан өгсөн. Хан-Уул дүүргийн 58 мянган иргэний эрх ашиг зөрчигдөж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button