Нийгмийн

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэл нэгдэж, нийт 680 сая мод тарьж ургуулна. Энэ тухай гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар гарын үсэг зурав.

2030 он хүртэл:

  • Нийслэл Улаанбаатар 120 сая
  • Архангай аймаг 20 сая
  • Баян-Өлгий аймаг 20 сая
  • Баянхонгор аймаг 20 сая
  • Булган аймаг 20 сая
  • Говь-Алтай аймаг 100 сая
  • Говьсүмбэр аймаг 5 сая
  • Дархан-Уул аймаг 20 сая
  • Дорноговь аймаг 20 сая
  • Дорнод аймаг 20 сая
  • Дундговь аймаг 30 сая
  • Завхан аймаг 25 сая
  • Орхон аймаг 20 сая
  • Өвөрхангай аймаг 20 сая
  • Өмнөговь аймаг 70 сая
  • Сүхбаатар аймаг 20 сая
  • Сэлэнгэ аймаг 20 сая
  • Төв аймаг 20 сая
  • Увс аймаг 20 сая
  • Ховд аймаг 20 сая
  • Хөвсгөл аймаг 20 сая
  • Хэнтий аймаг 30 сая ширхэг мод тарьж ургуулах боллоо.

Уул уурхайн нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608, 5 сая мод тарьж ургуулахаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батламжилсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button