Нийгмийн

ХААН банкнаас зээл гаргаж өгөөд, хахууль авсан гэх иргэнийг шүүнэ

ХААН банканд ажиллаж байхдаа бусдад зээл гаргаж өгөөд, хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр иргэн ...-г шүүгдэж байна.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежер У-д анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хассан байна.

Харин Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Харин хэргийн оролцогчид Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. Тиймээс эл хэргийг өнөөдөр анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button