Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн шүгэл үлээгчийг өөрийг нь ялагдагчаар татжээ

ХААН банкны ажилтан бусдад зээл гаргаж өгөөд, хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр шүүгдэж байна.
Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежер У-д анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хасаж, торгожээ.
Харин Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Харин хэргийн оролцогчид Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. Тиймээс эл хэргийг өнөөдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байна.
Хахууь өгсөн тухайгаа АТГ-д өөрөө хүлээж очсон иргэн, шүгэл үлээгч энэ талаар ярихдаа "Авлигыг зөвхөн төрийн байгууллагад байдаг юм болов уу гэтэл банкны салбар нь бүр живлээ. Би энэ асуудлыг ил тод болгохоор АТГ-т өөрөө хандсан. Гэтэл АТГ зөрүүлээд гэмт хэргийг илчилсэн хүнийг өөрийг нь зөрүүлээд яллагдагчаар татсан. Энэ хэргийг АТГ илрүүлээгүй. Би өөрөө авлига өгч байж илрүүлсэн.
Намайг гэр бүлээр минь авлига өгсөн гээд яллагдагчаар татсан. Шударга ёсыг мандуулаад ,бадруулаад өгнө гэсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хаана байна. Х.Нямбаатар авлигыг илчилсэн хүмүүсийг ялаас чөлөөлж байгаа гээд УИХ дээр ярьж байсан учраас би энэ хэргийг илчилсэн юм.
Гэтэл хууль нь цоорхоотой хууль байна. Энэ хуулийг хэн батлав гээд хөөгөөд үзвэл Ц.Нямдорж баталсан хууль байна. Эрүүгийн хууль шинэчлэгдлээ гэсэн шоронжсон хууль нь хэвээрээ л байна. Би авлигыг илчилсэн. Хэзээ нэг цагт цагаадна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ авлигажсан хуулийнхан нэг иймэрхүү дүр төрхтэй байгаа. АТГ болиоч. ХҮН ИЛЧИЛЛЭЭ. ЮУНД буруутай юм вэ?
Авилга өгөх нь бас буруу ш дээ. Хуулиаараа авсан, өгсөн хоёулаа шийтгэгдэхээр байгаа ш дээ. Өөрөө авилга өгчихөөд, буруу үйлдэл хийчихээд сүүлд нь шүгэл үлээгч болчихсон энэ тэр. Энхийн цагаа тагтаа болох гээд ядчих юм.Авилга өгсөн хүний буруу, өгдөг хүмүүс байгаад, өгсөн учраас ажлаа бүтээдэг учраас энэ улс хөгжихгүй байна. авсан хүн мэдээж бас 100 хувь буруутай.
Зөв шүү. Баяр хүргэе. Гэхдээ эхлээд хуулиа уншиж зөвлөгөө авч байж хөдлөхгүй мэдээ сонсоод хөдөлж болохгүй. Илэрдэггүй шалтгаан нь дарамтанд орж өгсөн хүмүүс (үүнд банкнаас зээл авдаг ихэнх хүмүүс багтана) хамт яллагдах болдогт байдаг. Болиулчих гэхээр зүгээр байгаа хүнд юм шургуулаад гүтгэх гээд байдаг Өөр зохицуулалт оруулж ирэх шаардлагатай. 2. Таны хувьд банкны ажилтан надаас нэхсэн гэдгээг л урдаа барих хэрэгтэй. Хэн ч сайн дураараа мөнгө санал болгохгүй. Ялангуяа зээл авч буй хүн !
Ийм хуультай монголд авилгал хэзээ ч арилахгүй, улс орон хөгжихгүй.
10 хувиас хэтрээгүй байна МАН тогтоосон жухам
Илчилсэн хүнийг хэрэгтэн болгож байгаа бол монгол улс яаж хөгжих вэ дээ! Авилга бүх албан газруудад баыгаа шүү
Авилгалчид өөрсдийгөө хамгаалсан хууль бгаа цагт бид өөдлөхгүй авилгаа өгөөд л явцгаа
Авилга улам галзуурч б.а дөө,ийм нөхцөлд хэн мэдээлэл өгөх бэ дээ.
Пөөх, бичиг баримт бүрэн эргүүлэн төлөлт хангалттай хэрнээ хаан банкнаас зээл авах гэж 3 сар гүйгээд авч чадаагүй, гар хараад байсым байна ш дээ цалигаа авч байж балиар шуналтай новшнууд, хүнд ажил удаад зээл өгөх ч юм шиг өгөхгүй ч юм шиг бүүр нэг ялзарсан ялгадаснууд
Энн бол яг үнэн түүх хаан банкны ЗЭ засагч нар аймаар өлөн юм байна лээ өлөнтөж өлөнтөж бүтэхгүй ч юм шиг бүтээх гээд ч байгаам шиг царай гаргаж байсанаа манай ахлах юм өгүүл цохцуулаж болно гэж байна гээд л яриад эхэлдэг юм байна лээ ой гутаж ямар юмны бизенсс байдагийн шууд зугтахаас өөр зам үгүй
Одоо хэн ч шүгэл үлээхгүй шүү дээ
хаан банк зээл авахад маш хүндрэлтэй шүү .Э/з гч нар нь боломжгүй л гэнэ ,гэтэл зарим хэцүүхэн компаниуд өндөр зээл авчихсан явж л байдаг юм .Учир нь тайлагдаж л байна даа.Шүгэл үлээгчийг хууль шүүхийнхэн үзэн ядаж дарамталж байна гэхээр тэд нар чинь бас жинхэнэ авилгачид байж таарлаа даа.
Илчилсэн хүнийг нь шийтгээд байвал энэ улс яаж авилгаас салах билээ. Дарга нар өөрсдийгээ хамгаалах гэж л ийм хууль гаргасан байна. Найдвартай хамгаалжээ л гэе дээ. Авилгаа өгөөд аваад л, улс орноо сүйрүүлээд л байхаас өөр гарц алга байна дөө
Аргагүйдэж авилга өгсөн аагархаж авилга авсан хоёрыг хоёуланг нь шийтгэх хууль бол авилгын засаг өөрийгөө илрэхээс хуулиар хамгаалах нэг арга мөн байх л даа. Тэгэхээр одоо Хаянхирваад хахууль өгсөн Хятад улсын иргэн бас яллуулах байх даа. Харж л байя.
АТГ татан буулга
...новш юмаа бид новшийн оронд амьдран суугааад байна ууу
Ийм тогтолцоонд үхсэн ацныхан авилгалтай тэмцэх вэ? Төрийн эргэлт хийхгүй л бол энэ нийгэм үргэлжилсээр үе удмаараа идсээр л бх болно
MANAN MANDTU GAI