НийгмийнНИЙГЭМ

Н.Уртнасан: Нийт газар нутгийнхаа 0,38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарих боломжтой

Ойн салбарын үндэсний чуулганы нэгдсэн хаалтын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг дараах хоёр арга замаар хэрэгжүүлнэ. Ойн шилмүүст навчит болон говийн бүсийн ургамал тарьж ойн санг 300,000 га талбайгаар нэмнэ.  Авто болон төмөр зам зэрэг газар хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэм, жимc жимсгэний мод тарих замаар 293,000 га талбайд агро ойн аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой гэж тооцоолж байна.

БОАЖЯ-ны бүтцэд ойн бодлого зохицуулалтын болон ойн судалгаа хөгжүүлэлтийн газар, орон нутагт долоон ойн албад, 42 сумын болон сум дундын ойн ангид нийт 1,000 орчим мэргэжилтэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1,078 байгууллага бий. Ойн агентлагийг байгуулах асуудлаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Цаашид ойн салбарт 7,000 гаруй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай.

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2030 онд есөн хувьд хүрнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button