Нийгмийн

Даргаа буудаж хөнөөсөн байлдагч Х-д 11 жилийн ял оноолоо

Даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэрэгт ял оноолоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т.М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.7 дугаар зүйлийн 2, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Х-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлддсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Т.М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

тус тус тооцсон. Улмаар Говь-Алтай аймаг дахь шүүхээс шүүгдэгч Т.М-д  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна. 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button