Нийгмийн

Түлшний машины емкост унаж, ухаан алдсан гурван хүнийг аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 122-р сургуулийн үүдэнд түлшний машины емкост дотор хоёр хүн ороод ухаан алдсан байна дуудлага өнөөдөр 17:21 цагт НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход "Өсөх трэйд" ХХК-ний Шатахуун түгээх компанийн NORD BENZ 60тн автомашины емкос /ачааны сав/-т гурван иргэн цэвэрлэгээ хийж байгаад дотор нь унаж, бие нь муудсан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлжээ.

Улмаар Яаралтай Түргэн Тусламжийн Төв-103 хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button