НИЙГЭМ

Д.Хаянхярваа өөрөө ажлаа өгч, оронд нь О.Хуланг түр үүрэг гүйцэтгэгчээр томилно

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьж шалгаж эхлээд буй.

Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгэхээр тэр авсан хахуулиа улсын орлого болгож, торгуулаад л өнгөрөхөөр болж байна.

Тэгвэл түүний оронд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар тус газрын салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт холбогдож байсан, УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилох гэж буй талаар мэдээллүүд гарсан. Харин энэ мэдээлэл эх сурвалжийн түвшинд үгүйсгэгдэв.

Процессын хувьд, Д.Хаянхярваа өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд тус компанийн Тэргүүн дэд захирал О.Хуланг захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-18 13:03

Өө тэр ЖДҮ-чин Энхболдоос нөгөө хүүхэн нь хамаагүй дээр байхоо. Бизнес сэтгэлгээтэй хүн хамаагүй дээр зүгээр. Яаж ч бодсон.

БИД
БИД
2021-11-18 14:04

хялбаршуулна гэж ял найма�##�цаж бас хахууль өгч ял завших нэг ийм увайгүй санаачлага хуулийнханд газар авч байна. Ийм байхад яаж авилга арилах вэдээ

Зочин
Зочин
2021-11-18 15:55

Хулан гэдэг нь хэний хүн юм

Зочин
Зочин
2021-11-18 22:45

Хулан МАН-ын жирийн гишүүн.

Зочин
Зочин
2021-11-18 22:45

Эгэл жирийн гишүүн шүү.

Зочин
Зочин
2021-11-19 06:25

минийх

Ажнай
Ажнай
2021-11-21 20:00

О. Хулан нь дарга дээрээ ажиллагаа явуулсан гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button