Нийгмийн

ХААН банкнаас зээл гаргаж өгөөд, хахууль авсан иргэнд 1.6 жилийн ял оноожээ

ХААН банканд ажиллаж байхдаа бусдад зээл гаргаж өгөөд, хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр иргэн У-г шүүгдэж байна.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежер У-д анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хассан.

Харин Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Харин хэргийн оролцогчид Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. Тиймээс эл хэргийг өчигдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцлээ.

Ингээд У-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жилийн хорих ял оноожээ.

Харин хахууль өгсөн эхнэр нөхөр хоёрт нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, зорчих эрхийг нь нэг жил хасах ял оноожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-18 08:38

Hahuuli avsan hergee huleegeed hylbarshuulsan argaar shiidej uguuch gej huselt gargaval zugeer torgood ungurdug gedgiig HUSUT iin hunii nuutsiin darga Orhon avgaigiin hereg haruulsan. Getel 1 hund zeel gargaj uguud hahuuli avsan hun horih yl avch baidag. Esvel uuruu horih yl uguuch gej huselt gargasan ym uu. Huuli hun burt tegsh uilchleh ystoi bus uu.

харамсалтай
харамсалтай
2021-11-18 09:14

МАНАЙ хуулийнханг АВЛИГА илчилсэн иогэдийг дарамт�##�ж ял өгөхөө болиоч. АРГАГҮЙ шүүгч нар АВЛИГАД бүрэн идэгдсэн.

Зочин
Зочин
2021-11-18 12:56

Хахууль өгсөн хүмүүс буруугүй дээ. Зээл авах гэж буй хүн хахууль өгөх мөнгөгүй. Зээл өгч буй этгээд нь нэхсэн байж таарна.

Ts
Ts
2021-11-18 20:39

Banknii salbariin yalzralaa yanzlaad avaasai. Bayachuudin ondor duntei hadgalamjaas bolj zeeliin huugee buulgaj chaddagui, zeel avhin tuld zeel avhaargui horongoteigoo notloh heregtei, gadnii paypal edrig zovshoordoggui bolhoor exportiin online hudaldaa olon jil haalttai bna, mongol banknihan oorsdoo bank busaar mongo huuldeg edr geed duusashgui olon zavaan asuudaltai

Зочин
Зочин
2021-11-19 10:24

bank n muu hyanalt tabij bn daa!! hahuuli avahgui zeel gargadag bank zondoo bn, tsaana n shalgana geed gants chokolad ch avch chaddaggui ediin zasagch nar bn! khan bank hyanalt muu bn olon ajiltantai uchir hyanaj chadahgui l bn daa!!

Холбоотой мэдээ

Back to top button