Нийгмийн

Гуравдугаар тунгаа хийлгэвэл баар, рестораны цагийг сунгана

Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр орой мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Одоогийн байдлаар гуравдугаар тунд 500 гаруй иргэн хамрагдсан бөгөөд энэ нь хамрагдах ёстой хүмүүсийн 30 хувь юм. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байна. тун. Зорилтот бүлгийн иргэд III тунгаа хийлгэсэн тохиолдолд үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгах боломжтой. Хамгийн гол нь баар, ресторан халдвар тархах өндөр эрсдэлтэй учир аж ахуй нэгжүүдтэй харилцан уулзалт зохион байгуулж байгаа. Иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэвэл цагийн хуваарьт өөрчлөлт оруулна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бас л ухаалаг гарууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button