Нийгмийн

ТОДРУУЛГА: Архангайд эндсэн эхийг эмч эх барьсны дараа нас барсан

Архангай аймгийн Нэгдсэн Эмнэлэгт жирэмсэн эх тусламж авч чадаагүй өөрийгөө эх барьж улмаар нас барсан гэх мэдээлэл гарчээ. Иймд тус аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Р.Гандиймаагаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ явдал өнгөрсөн баасан гарагт болсон. Тэр эмэгтэйд тусламж үзүүлээгүй гэдэг худал мэдээлэл тарсан байна. Эмч нар эх барьж авсны дараа эндсэн. Одоогоор төрөхийн хүндрэлээс болсон уу, юунаас болсон гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байгаа.

Тэр өдөр манай эмнэлэгт шалгалт ирсэн нь үнэн. Гэхдээ албан ажлаа орхиж, төрөх эмэгтэйчүүдийг хаяж явсан зүйл байхгүй. Нярайн бие хэвийн. Ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button