Нийгмийн

“Миний дэлгүүр” ХХК ШӨХТГ-тай шүүхдэж байна

ШӨХТГ-аас 2020 оны 11-р сард зохиомлоор хөөрөгдөж, махны үнэ нэмсэн гэх үндэслэлээр “Миний дэлгүүр” компанийг торгожээ. Гэтэл тус дэлгүүрийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд хоёр шатны шүүхээс ШӨХТГ-ийн шийдвэрийг хэээр үлдээсэн байна. Тиймээс "Миний дэлгүүр” компанийн зүгээс Дээд шүүхэд хандаад буй бөгөөд хурал ирэх даваа гарагт болно.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хүчит шонхор ХХК-ийг мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалсан хэмээн 29 саяар торгосон байдаг.

Хүчит шонхор ХХК-ийн хувьд мөн л шүүхэд хандсан ч эцэстээ өөрсдөө буруутсан билээ. Өөрөөр хэлбэл шүүхээс тус компанийг 29 саяар торгосон нь хууль зөрчөөгүй гэж үзсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button