ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Benzinga: Монгол Улс яагаад уул уурхайн дараагийн ХҮЧИРХЭГ төв байж болох вэ

АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод төвтэй “Benzinga.com” /Бензинга/ бол санхүүгийн технологи, хэвлэл мэдээлэл, мэдээллийн компани юм. Энэ удаагийнхаа онцлох мэдээгээр манай редакц тус “Монгол улс яагаад уул уурхайн дараагийн хүчирхэг төв байж болох вэ” гэх нийтлэлийг хөрвүүлэн уншигч та бүхэнд хүргэж байна. Тус нийтлэлийг Навид Ладани /Navid Ladani/ гэх технологи, санхүү, амьдралын хэв маяг зэрэг олон салбарт ажилладаг маркетингийн мэргэжилтэн, бизнес эрхлэгч өөрийн судалгаа, дүгнэлтийг үндэслэн боловсруулжээ.

Тэрбээр тус нийтлэлдээ Монгол улсыг уул уурхайн салбарт ХҮЧИРХЭГ төв байж болохыг үгүйсгэхгүй гэсэн санаа дэвшүүлжээ.

“Benzinga.com” бол эдийн засаг, криптовалют, санхүүгийн зах зээл дээр мэргэшсэн байгууллага бөгөөд “КОВИД-19” цар тахлын “тоос намжиж” буй энэ цаг үед Монгол улс уул уурхайгаас асар их ашиг хүртэх бололтой гэж дүгнэжээ. Ялангуяа, ирээдүйн эрчим хүчний ГҮРЭН болох ч магадлалтайг онцолжээ. Энэ бүхэн нь “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс-Таван Толгой” /ЭТТ/ компани крипто олборлолтын нөөц бололцоог ашигласан дэд бүтцийн шинэ төслүүдээ зарласантай холбоотой аж.

Эрчим хүчний ертөнцөд нүүрс олборлолт одоо байгаа хамгийн чухал үйл явцын нэг байж магадгүй юм. Учир нь, уул уурхайн салбар бол дэлхийн эрчим хүчний томоохон хэсгийг бүрдүүлдэг. Улс орнууд нүүрсний ордын талаар маргаан дагуулсаар ирсэн ба салбарын ирээдүйн талаар мэтгэлцдэг тул уул уурхайн асуудал мөн л багагүй маргаан дагуулдаг.

“КОВИД-19”-ийн цар тахлын “тоос дөнгөж дарагдаж” буй энэ цаг үед Монгол Улс уул уурхайн үйл ажиллагаанаас асар их ашиг хүртэж, бүр тодруулбал ирээдүйн эрчим хүчний ХҮЧИРХЭГ ГҮРЭН болох чиглэл рүүгээ орж байх шиг.

ИРЭЭДҮЙД ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮД БОЛОН ХӨРӨНГӨ БОСГОХ ХҮЧИН ЧАРМАЙЛТ

Өнөөдөр дэлхий нийтийг зовоож буй асуудлын нэг бол найдвартай, тогтвортой эрчим хүчний хүртээмжийн тухай асуудал болчихоод байгаа билээ. Ялангуяа, Азийн улс орнуудын хувьд. Тухайлбал, Хятад улсыг нэрлэж болно. Хятадын дотооддоо нүүрс олборлогч хэд хэдэн бүс нутагт байгалийн гамшиг нүүрлэж, үер усанд автсанаас нүүрсний хомсдол бий болж, улмаар эрчим хүчний хямрал нүүрлэсэн.

Австрали гэх мэт хөрш зэргэлдээ улс орнуудаасаа ихэвчлэн нүүрс импортлодог боловч Хятадын эрх баригчид “бууж өгөн” буулт хийх өчүүхэн ч шинж тэмдэг гаргалгүй харин ч тэдний эсрэг хориг тогтоочихсон.

Харин энэ бүхний дунд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанитай хамтран нүүрс олборлолтын салбарыг дотооддоо хөгжүүлэх хэд хэдэн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурьдсаныг нь ажвал, тэдгээр төслийн гол зорилго нь “хөгжиж буй улс орны нөөц баялгийн хүч бололцоог ашиглах, иргэддээ урт хугацааны үнэ цэнийг бий болгох” гэжээ.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компани нь тэдгээр төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө босгох шинэ хүчин чармайлтаа зарласан бөгөөд үүнд 700 сая сингапур долларын гурван ч транш /санхүүжилт/ хийх бондыг гаргах аж. Монгол Улсын дотоодын зах зээлд 2021 оны дөрөвдүгээр сард бондын арилжааны эхний ээлжийн санхүүжилт хийгдээд байна. Хоёр, гурав дахь ээлжийн бондыг 2021 оны сүүл, 2022 онд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдад энэ нь нээлттэй байх ажээ. Мөн хөрөнгө босгох ажлын хүрээнд IPO ч хийх гэж байгаа юм.

Тавантолгойн төмөр зам, нүүрсээр ажилладаг цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр, ус дамжуулах шугам хоолой зэрэг бүтээн байгуулалтыг босгосон хөрөнгөөр хийгдэх төслүүд байна. Зарим үйл ажиллагаа аль хэдийн хийгдэж байгаа эсвэл төлөвлөлтийн шатандаа байгаа бөгөөд илүү олон зарлал гарах төлөвтэй байна.

Хөрөнгө оруулалтаар хийх зарим төслүүдийн дунд Тавантолгойн төмөр зам, нүүрсээр ажилладаг цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр, усан хангамжийн шугам хоолой зэрэг багтжээ.  

НҮҮРСНИЙ ЛАНДШАФТ

Энэ бүх төслүүд эрчим хүчний салбарын маш чухал үед хэрэгжиж байна. Өнөө үед дэлхийн олон улс орон тогтвортой байдалд анхаарлаа түлхүү хандуулж байгаа ч Индонези гэх мэт оронд тохиолдсон байгалийн гамшиг зэргээс харахад нүүрсний салбарт зарим нэг талаараа зохих анхаарал хандуулаагүй байна гэсэн үг.

Тавантолгойн нүүрсний ордны хувьд уур амьсгалын орчин нөхцөл нь харьцангуй тогтвортой бүс нутагт байрлахаас гадна Эрдэнэт, Оюутолгой зэрэг бусад ордуудын адил өмчлөлийн маргаангүй. Уг ордыг төр 100 хувь эзэмшдэг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”-гоос  хэрэгжүүлэх гэж буй дээрх төсөл нь Монгол Улсын иргэдэд ашигтай байх зорилготой юм. 1940-өөд онд анх нээгдсэн тус орд нь 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэх бөгөөд Монгол Улсын Өмнөговь аймагт байрлалтай.

Хэрэв энэхүү стратегийн түншлэл амжилттай хэрэгжвэл Монгол Улс нүүрсний олборлолт, нийлүүлэлтээрээ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ орон болох боломжтой. Учир нь, хөрш зэргэлдээ орших Хятад гэх мэт дэлхийн том гүрэн нүүрсний хомсдолд орж, нүүрсний хангамж нэн шаардлагатай байгаа юм.   

(Эх сурвалж: Benzinga.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 21, 2021 13:34

гадаадын хөрөнгө оруулагч нартай хуулийн хүрээнд хэлцэл хийгээд хэдэн төгрөг ул�####�а оруулах ашиг авах л чух�##� ажил болж байна даа ерөнхий сайд эрхбиш анхаара�##� тавих биз дээ бид нар ч гэсэн дандаа ядуу гэгдэж бахйаар ашгаа авмаар байна шүү

Зочин
Зочин
11 сар 22, 2021 02:40

Ок ок

зочин
зочин
12 сар 13, 2021 11:29

Үндэстэн дамнасан уул уурхай луйварчидийн эрх ашигт нийцүүлэн ажилдаг монголын эх баригчид юуныхэн хүчирхэг гэх шиг монголчууд бүү баярлаа 2100 он хүртэл ямарч ноогдол ашиг нэг ч мөнгө монголд орж ирэхгүй 2051 он хүртэл 22 тэрбум ам доллар 2100 хүртэл дахин 25 тэрбум ам долларын өр өгөхөөл бод Монголчуудаа энэ үндэстэн дамнасан луйварчид Долларын эзэдүүдийн колн улс �##�ь хэдийнээ болчихоод байхад манай эрх баригчид тусгаар тогтносонэрх чөлөөт ардчилсан монгол улс гээд цээжээ дэлдээд байдгаа болиж үз Монгол улсад Америк маягийн Ардчил�##� нэртэй Капит�##�ист систем хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button