Нийгмийн

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр

Өнөөдөр “Дэлхийн Хүүхдийн Өдөр” тохиож байна. Энэ өдөр бол дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах өдөр юм.

Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Тодруулбал, хүүхэд бүр аливаа хүчирхийллээс ангид аюулгүй орчинд өсч хөгжих эрхтэй гэж НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод (ХЭК)-д заасан. Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг болох аюулгүй байдлаа хамгаалуулах эрх нь хүүхдийн хувьд хамгийн чухал эдлэх ёстой эрх мөн.

Монгол Улс НҮБ-ын ХЭК-д 1990 онд эхний хорин улсын тоонд багтан нэгдэн орсонбөгөөд ХЭК-ийн бүхий л заалтууд, ялангуяа хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах эрхүүдтэй салшгүй холбоотой хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах үүргийг НҮБ болон олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button