НийгмийнНИЙГЭМ

ОБЕГ-аас бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн албан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг иргэд, малчдад санууллаа.

Ялангуяа, малчид малаа аль болохоор ойрын бэлчээрт хариулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-аас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button