Нийгмийн

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гудамж, талбайд осгох, хөлдөхөөс болгоомжил

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Улмаар шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цагийн хязгаар хэтрүүлсэн, нийтээр дагаж мөрдөх захирамж, хэм хэмжээ зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 27 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хоёр хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 38 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 13 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гудамж, талбайд осгох, хөлдөх тохиолдол гарч болзошгүй байгааг анхаарч, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, хамт яваа гэр бүл, найз нөхдөдөө анхаарал халамж тавьж, золгүй үхэл, хагацал, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button